Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол эхэллээ. Эхний сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрүүдэд болно. Эхний удаагийн сонсголоор дөрвөн мэдээллийг сонсч, гэрчүүдийг дуудна.
- Нэгдүгээрт, орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааг сонсоно.
- Хоёрдугаарт, тус компанид бусад эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтууд тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээг сонсоно.
- Гуравдугаарт, "Эрдэнэс Тавантолгой" ХК үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл, дөрөвдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, 2011-2023 оны аравдугаар сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа ажил үйлчилгээг эхний сонсголоор хэлэлцэнэ.