Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд нийслэл хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор парк шинэчлэлд зориулсан том оврын автобуснуудыг худалдан авах тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл өглөө.
Энэ үеэр Нийслэлийн засаг даргын орлогч П.Сайнзориг:
“Захиалагчийн бэлтгэсэн техникийн баримт бичгийг Нийслэлийн худалдлаа, үйлчилгээний хийж, үнэлгээ хороо зохион байгуулсан. Энэ хороо 11 дүгээр сарын 24-ний өдөр тендерийг нээж, таван аж ахуй нэгж оролцсон. Уг таван оролцогчоос дөрвийнх нь тендер чанарын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр үлдсэн нэгийг нь сонгон шалгаруулсан байгаа.
Шаардлагад нийцсэн нэг аж ахуй нэгж нь БНХАУ-ын автобус үйлдвэрлэгч Yutong Bus компани 165 тэрбум 589 сая 920 мянган төгрөгөөр нийтдээ 600 автобус нийлүүлэх санал үрүүлсэн нь сонгон шалгаруулалтад тэнцсэн.
Үнэлгээний хороо эцэслэн шийдээд уг таван аж ахуй нэгжид тэнцсэн эсэх мэдээллийг хүргүүлнэ. Үүний дараагаар бид тухайн компанитай гэрээ байгуулж, худалдан авах ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулах юм. Энэ ажлууд маань амжвал энэ ондоо багтаагаад Yutong Bus компанийн шинэ автобуснуудыг нийтийн тээвэрт явуулах ажлыг шуурхай зохион байгуулна. Уг компанитай гэрээ байгуулснаар бид төсөвлөгдсөн өртгөөс 17.8 тэрбум төгрөгийн хэмнэлт хийнэ. Одоогоор тендерийн үйл ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Л.Сайнаа