УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг сонголоо. Тухайлбал, УИХ-ын Инноваци цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улираан сонголоо. Мөн
- Ёс зүй сахилгын байнгын хорооны даргаар Б.Баттөмөр,
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ж.Батжаргал,
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Б.Баярсайхан нарыг сонгохыг дэмжин баталлаа.