УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хивэг 30 мянга, боодол өвс 10 мянга, тэжээл шуудай нь 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэжээлийн үнийг хямд байлгахад төрийн дэмжлэг, зохицуулалт хэрэгтэй байна. Тэжээл үйлдвэрлэгч нарт татварын дэмжлэг үзүүлбэл яасан юм бэ.
Таван аж ахуй нэгж тэжээл үйлдвэрлэдэг. Тэжээл үйлдвэрлэлтийн үнэ өртгийг буруулахын тулд дотоодын НӨАТ-ыг нь хөнгөлөх юм бол үнээ бууруулах боломжтой гэж үзэж байгаа.
Мал махны борлуулалтын тухайд 70-80 мянган тонныг экспортод гаргах боололцоотой. Одоогоор 10 гаруй аймаг, 100 гаруй суманд өвөлжилт хүнд байна. Бойлчихсон байгаа мал махан дээр зохицууллат хийх, түлшний нийлүүлэлт хүнд байгааг зохицуулах шаардлага байна" гэв.
Д.Батчулуун