УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, энэ талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Завхан аймгийн 80 хувь цасан бүрхүүлтэй хүнд байна. Цаг агаарын урьдчилсан мэдээллийг малчид иргэдэд түгээх ямар арга байна вэ. Мөн Завхан аймгийн хэмжээнд АИ-92 -ын нөөц бага байна. Хүрэлцээг яаж шийдэх вэ.
Сумдын эмнэлэг, онцгой байдлын алба туулах чадвар сайтай техник хэрэгслээр хангагдаж чадаагүй байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар машин худалдан авахыг хориглосон.
Завхан аймаг шиг алслагдсан багтай газар төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэхийн тулд төрийн албан хаагчид хувийнхаа машин техникийг хэрэглэж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулиа эргэж хараад орон нутаг нь машинаа худалдан авах эрхийг нь өгөх шаардлага байна" гэв.
Д.Батчулуун