Сурагчдын амралт эхлэх хугацааг урагшлуулахаар болсныг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 28-наас сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг эхлүүлнэ. Нэгдүгээр сарын 28-ныг дуустал амарна. Гэхдээ цэцэрлэг ажиллана. Сурагчид амрах хугацаанд цэцэрлэгийн хүүхдүүд чөлөө авах боломжтой. Нийтээр нь амраах боломжгүй" гэв.
Цаг агаарын эрс хүйтрэх төлөв, ханиад томуугийн өвчлөлийн нөхцөл байдал зэргийг харгалзан сурагчдыг нийтээр нь эрт амраахаар шийдвэрлэжээ. Харин бага, дунд ангийнхнаас долоо хоногийн хойно амрахаар байсан ахлах ангийнхны хичээлд гуравдугаар улирал эхлэхэд зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл (1)