УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа асуулт асууж, үг хэлээ.
Тэрбээр "Мах, мал борлуулах асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. Дулааны аргаар боловсруулсан мах боловсруулах үйлдвэрүүдэд зээл өгье гээд байх юм. Үүний цаана бүгд хятад хүмүүс бий. Ямар бодлого явуулах гээд байгаа юм бэ. Үүний оронд мах борлуулах тал дээр Засгийн газар тодорхой шийдэл гарга.
Дулааны аргаар боловсруулсан мах боловсруулах үйлдвэр ажиллуулдаг нэг ч Монгол хүн байхгүй.
Мөн бинзен шатахууны хомсдол Монгол Улсад хамгийн аюултай асуудлын нэг болсон. Энэ асуудалд манай Ж.Ганбаатар сайд олон талаас нь зүтгээд л байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ тодорхой бодлого явуулья. Иргэд шатахуун нөөцлөөд байна гэдэг нь үнэн байх" гэв.
Д.Батчулуун