УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, үг хэлээ.
Тэрбээр "Нөөцийн тэжээлээр бүх малчдыг бүгдийг нь хангах боломж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгийг хамаагүй зарцуулж болохгүй. Хоёрдугаарт, ОХУ-аас гурил, наранцэцгийн тос хоёр татваргүй гарч байгаа. Гэтэл Ховд аймгийн иргэд 120 мянган төгрөгийн гурил идэж байна. ОХУ-аас 56 мянган төгрөгөөр гурил оруул ирэх боломж байна. Ашигаа нэмээд 62 мянган төгрөгөөр Ховдын иргэд гурилаа идэх боломж байна. Гэтэл Засгийн газар гурилын импортыг хаачихаад өөрсдийн өндөр үнэтэй гурилыг ид гээд байгаа юм бэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)