УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл сонсож байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Нийт нутгийн 48 хувьд бэлчээр хүрэлцээтэй байна. Харин 38 хувьд нь 1-3 дахин, 6.8 хувьд 3-5 дахин, 13.8 хувьд бэлчээрийн даац олон дахин хэрэтсэн байна.
Энэ жил улсын хэмжээнд 190 мянган малчин өрхөд 69.1 сая мал өвөлжиж 17.2 сая толгой малыг гадаад, дотооодын зах зээлд бэлтгэн нийлүүлэх урьдчилсан тооцоо гарсан.
Улсын хэмжээнд малчдын өвс тэжээл бэлтгэх, аймаг сумын аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд 87.5 хувьтай хангагдсан" гэв.
Д.Батчулуун