УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл сонсож байна. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 1-25-ны хооронд 102 мянган тонн дизель түлш орж ирсэн. Хаашаа зарцуулагдаад байна вэ гэвэл Уул уурхайн салбар. Уул уурхайн салбар өмнө нь хамгийн багадаа 30 мянган тонн дизель түлш ашигладаг байсан. Харин одоо хамгийн багадаа 50 мянган тонн түлш хэрэглэж байна.
Бид БНХАУ-аас евро-5 түлшийг экспортолж байна. Энэ дизель түлшээр Уул уурхайн компаниудын хэрэглээг хангана. ОХУ-аас экспортолж буй түлшээр иргэд, шатахуун түгээх станцуудыг хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Дизель түлш, АИ-92 дээр асуудлууд бол бий. ОХУ-ын дотоод хэрэглээ мөн дутагдалтай байгаа. Гэхдээ өдрөөс өдөрт энэ асуудал дээшилж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)