УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл сонсож байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Махыг экспортод гаргахад 10 гаруй хоног хөөцөлдөж, зургаа долоон газраас зөвшөөрөл авдаг хүнд сурталтай байсан. Үүнийг нэг цонхны бодлогод шилжүүлсэн. Ингэснээр өдрийн найман цагтаа багтаж зөвшөөрлөө авч байгаа.
Махыг бүх төрлөөр нь гаргах бодлогыг дэмжиж ажиллаж байна. Үүний үр дүнд 70 мянган мах экспортод гарсан.
Мал, махны чиглэлээр бизнес эрхлэгчдэд 6 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Энэ жил нийслэл дээр хөнгөлттэй зээлийн 48 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан. Он гараад хөнгөлттэй зээл үргэлжилнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)