УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл сонсож байна. Энэ үеэр УИХ-ын Ц.Даваасүрэн гишүүн асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Өвөлжилтийн байдал хүндрээд эхэлчихлээ. Зарим сумдад маш их хэмжээний цас ороод мөстөөд, мал бэлчих бололцоогүй болсон. Өвөлжилт хүндэрсэн сумд нь өвөлжилт гайгүй байгаа сумд руугаа отроор очиж байгаа учир бэлчээрийн асуудал хүнд болж эхэлж байна. Цаашид яаж хүндэхийг хэлэхэд хэцүү байна. Зуданд өртсөн байгаа сумдын иргэдийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Малчид тарган байгаа дээр нь малаа нядлах арга хэмжээг авч эхэлсэн. Болзошгүй нөхцөл байдлаас урьдчилсан арга хэмжээг авах хэрэгтэй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)