“Дижитал зохицуулалт-2023” хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг уг хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.
Тэрбээр "Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хөгжил нь нийгэм, эдийн засаг гээд бусад бүх салбарын шинэчлэлт өөрчлөлтийн суурь, үндэсний хөгжлийг хурдасгагч чухал ач холбогдолтой юм. Харилцаа үйлчилгээний хүртээмжийг сайжруулснаар мэдээллийн технологийг ашиглан төрийн үйлчилгээ, банк санхүү, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зэрэг нийгэм эдийн засгийн олон салбарын үйлчилгээг шинэчилж, дижитал болгон өөрчилснөөр шинэ дижитал орчин бий болж байна. Энэхүү дижитал орчинд нийцүүлж, бодлого зохицуулалтын арга барилыг шинэчлэх хэрэгцээ тулгарч байна. Харилцаа, холбооны зохицуулах хороо нь олон улсын үйл ажиллагаанд уяалдуулахаар ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун