УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн асуулт асууж, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариуллаа.
Г.Тэмүүлэн: Шүүх өөрөө шударга бусын хонгил болоод удаж байгаа
"Хууль мөрддөггүй, шударга шүүх үйлчилдэггүй газар хүн хүндээ итгэх итгэл үгүй болдог. Бид цаашид шүүхээ яаж шударга болгох вэ. Иргэдийнхээ итгэлийг яаж нэмэгдүүлэх вэ, ил тод нээлттэй шүүхийг хэрхэн бий болгох вэ гэдэг нь хамгийн суурь зарчмын асуудал болоод байна. Шүүх өөрөө шударга бусын хонгил болоод удаж байгаа. Шүүхийн шатанд хэргүүд уддаг болсон нь үнэн.
Шүүхийг шударга байлгахын тулд авлигаас ангид байх зарчмын асуудлыг бид яаж хэрэгжүүлэх юм бэ? Шүүгч нар авлигад идэгдэхгүй байх асуудлыг бид яах вэ? Шүүгч нарын хариуцлага болоод сахилга баттай холбоотой асуудлыг бид яах вэ гэсэн асуудал байна.
Хоёрдугаарт, угтаа бид авлигатай тэмцэх ёстой. Авилгатай тэмцэх хууль болон байгууллагуудад анхаарах ёстой юу, үгүй юу?
Шударга бусын хонгилыг нураах саналыг хэлье. Прокурорын дэргэдэх мөрдөн байсныг 2014 онд устгасан. Хууль хяналтын байгууллагад тавих хяналт байхгүй болсноор шударга бусын хонгил гаарсан. Одоо прокурорын дэргэдэх мөрдөн байгуулах албыг байгуулах ёстой юм биш үү. Үүнд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ. Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын оролцоог нэмэгдүүлэх ёстой юм биш үү. Хөндлөнгөөс нөлөөлдөг дарга нарын нөлөөг үгүй хийх ёстой бус уу. Зарчмын хувьд энэ хуулийн төслийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа" гэв.
ХЗДХ-ийн Б.Энхбаяр: Бүх салбар хувалзуудаасаа салах хэрэгтэй
"Тэмүүлэн гишүүнтэй санал нэг байна. Үнэхээр авлигын ёзоороос салъя гэвэл хуулийн аргаар ч тэр, урьдчилан сэргийлэх аргаар ч тэр тэмцэхээс гадна тогтолцоог том зургаар харж байж үр дүн гарна.
Авлига, албан тушаалын хэргүүд нуугдмал, далд аргаар үйлдэгддэг. Үндэстэн дамнадаг. Авлигачид эрх мэдэлтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, хуулийнхантай болчихсон. Хөгжлийн банкны хэрэг дээр ч харагдсан. Нүүрсний хэрэг дээр бүр ч тодорхой харагдах юм билээ.
Гурав, дөрвөн цуврал, багц хуулийн төсөл орж ирнэ. Ингэхгүй бол далд мэдээллээр дамжуулж төмсөгддөг, хэвлэлээр зориуд өм цөм гаргаж байгаад шантаажилдаг. Эргээд хуулийнхан нь мөнгө олох арга хэрэгсэл болгочихсон.
Хулгайчдаа төмсөгдөж байгаад хамтран хулгайч болчихсон байна. Ийм учраас цогцоор нь авч үзэж, ярихгүй бол болохгүй юм билээ. Би бол ухрахгүй ээ, хатуу байгаа. Бүх салбар хувалзуудаасаа салах хэрэгтэй. Нүүрсний сонсголын дараа хуулийн байгууллагыг хувалзуудаас салгана".
М.Дэвээжаргал