УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Н.Ганибал үг хэллээ.
Өнөөдөр чухал асуудал хэлэлцэж байна. Гэтэл өнөөдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн хүн энэ танхимд алга. Яагаад чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь хамгийн чухал асуудал.
ХЭҮК-ын гишүүдийг УИХ-д томилоод, ЗГ-т хяналт тавих ёстой. Харамсалтай нь, Засгийн газрын захиалгат хүмүүсийг УИХ томилдог учраас өнөөдөр ХЭҮК-ын хүний эрхийг хамгаалах ажил нь явахгүй байгаа юм.
Олон улсын жишгээр бол цөөнх нь Хүний эрхийн комиссаруудыг санал болгож томилуулаад, хяналтаа эрх баригчдад тавих ёстой. Гэтэл зарчим нь алдагдсан учраас хэн ч томилогдсон эргээд л Засгийн газар, эрх баригч намын даргын даалгаврыг л биелүүлэх байх.
Тиймээс Ж.Хунан өнөөдөр ажлаа өгч байгаа байх. Улс төрийн шахалт, дарамтыг дийлэхгүй учраас ажлаа өгч байгаа болов уу. ЗГ-ын алдаатай, хүний эрхийг зөрчсөн олон асуудал дээр ХЭҮК дуугараагүй. Магадгүй энэ даргыг дуугаргаагүй. Тийм ч учраас дарамтаас болж ажлаа өгч байгаа гэж ойлгож байна.
Засгийн газар нь ХЭҮК-ын өгсөн илтгэлийг биелүүлэхгүй, өөрсдийгөө өмөөрүүлж, чимээгүй байлгадаг болохоор ч биз. Гэхдээ энэ дарга комиссын гишүүнээр үлдэх байх л даа. Тэгээд ЗГ-ын хүний эрх зөрчсөн үйлдлийг өмгөөлөөд суух байлгүй.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)