Хуульзүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж танилцууллаа.
Тодруулбал, МУ-ын ХҮЭК-ын дарга Ж.Хунангийн 2023 оны 11 сарын 28-ны өдөр УИХ-ын даргад ирүүлсэн чөлөөлөгдөх хүсэлтийг ХЗБХ-ны 2023 оны 11 сарын 29-ний хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх нь албан тушаалаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн тухай танилцуулж, УИХ-ын гишүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн агуулгатай байна.
Тэрбээр индэрт гарч ирээд "Надаар болохоор огцруулсан, чөлөөлсөн тогтоолуудыг уншуулж, өөрсдөө болохоор дандаа томилсон, дэвшсэнийг нь унших юм" хэмээсэн нь ёжлонгуй "наргиа" байв.
М.Жаргал