УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улс 62 мянган сая тонн нүүрс экспортолжээ. Сарын хэрэглээ 90 мянган тонн түлш байхын 45 мянган тонныг уул уурхай салбарт ашиглаж байна. Үлдсэн нь бусад салбар руу хэрэглэгддэг.
Дизель түлш бол алтнаас илүү стратегийн бүтээгдэхүүн. Түлшний хорь байтугай хоёр хоногийн нөөцтэй байсан ч зарлах нь буруу. Цаашдаа ч зарлахгүй.
21 хоног түлш орж ирээгүй асуудлаас нэг амьсгаагаар гарч чадахгүй байна.
ОХУ-аас шатахуун тээвэрлэж буй 592 воганы 430 нь дизель түлш тээвэрлэнэ. Үйлдвэрээсээ шалтгаалаад 4-21 хоногийн хугацаанд орж ирдэг. Бага, багаар орж ирнэ. Ер нь тасалдал бол байхгүй. Хэрэглээгээ л бид гүйцэхгүй байна. БНХАУ-аас мөн орж ирнэ. Иргэд дизель түлшгүй болвол уул уурхайн хэрэглэээг багасгахаас өөр аргагүй.
М.Дэвээ
Сэтгэгдэл (3)