Монгол Оросын хамтарсан ЗГ-ын комисс шатахууны асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох хүмүүс ОХУ-ын Экологи байгалийн нөөцийн сайд буюу Засгийн газрын даргатай уулзалт хийлээ. Үүний өмнө утсаар ярьж, тодорхой хүмүүстэй холбогдсон.
Өнөөдөр ОХУ-ын Төмөр замын даргатай ярилцаж, ойрын хугацаанд 730 вагон дизель түлшийг ойрын хугацаанд оруулж ирэхээр тохирсон.
Эхний ээлжид 350 вагон дизель түлш оруулж ирнэ. Тухайлбал, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ны өдөр 117 вагоныг оруулж ирэхээр тохирсон. Мөн арваннэгдүгээр сарын 30-нд 54 вагон, арванхоёрдугаар сарын 1-нд 67 вагон, арванхоёрдугаар сарын 2-нд 120 вагон дизель түлш орж ирэхээр тохиолцлоо.
Мөн хоёр улсын парламентуудын хооронд ярьсан асуудлуудыг хүрээнд тодорхой бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг чөлөөлөх тухай асуудал яригдсан. Монголын талаас 800 орчим бараа бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх саналыг тавьсан. Харин өнөөдрийн уулзалтаар мах махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир дээр тодорхой хэмжээний татвараас чөлөөлөх асуудлыг ярилцаж, нэн тэргүүнд тарифаас чөлөөлье гэдэг зүйлийг ярьсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)