Ардчиллын төлөөх намууд нэгдэж "Ардчилсан нам" үүсгэн байгуулагдсаны ойн баярыг тохиолдуулан “Democracy summit” Эрх чөлөөний хэлэлцүүлгийг арванхоёрдугаар сарын 06-ний өдөр зохион байгуулах аж. Тус хэлэлцүүлгээр Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйл бүхий эрх чөлөөний хэлэлцүүлгийг гишүүд, залуусынхаа дунд зохион байгуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн ардчиллын үнэ цэнэ, үнэт зүйл бүхий Шударга ёсны эрх чөлөө, Эдийн засгийн эрх чөлөөний мөн чанар, алдаа хийгээд оноо, боломж хийгээд сорилтыг хамтаараа хэлэлцэх юм.