Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъяны урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Энэ үеэр Монгол Улсаас АНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хоёр орны улс төрийн харилцаа их найрсаг, сайхан харилцаатай байгаа. Энэ харилцаагаа өргөжүүлье гэсэн эрмэлзэл хоёр талаасаа бий. Мөн олон улсын хамтын нийгэмлэгт хамтарч ажилладаг олон механизмууд дээр бие биеэ дэмжиж ажиллаж байгаа. Улс төрийн харилцааны эерэг уур амьсгалыг бусад салбарт шингээе гэж байгаа. Ялангуяа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, болосврол, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, ногоон хөгжил гэсэн чиглэлүүдэд хамтарч ажиллах бодол бий.
Цаашлаад Саудын Араб руу Монгол хонины махыг гаргахаар ажиллаж байна. АНЭУ-д суудаг элчин сайдын яам маань Саудын Арабыг хавсран суудаг.
Саудын араб, АНЭУ-ын зах зээлд Монгол махны нийлүүлэлтийг тогтвортой байлгаж чадах юм бол манай малчдад ихээхэн дэм болох үйл явц гэж үзэж байна" гэв.
Д.Батчулуун