Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъяны урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчиллын үеэр Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улсын хооронд харилцан хамтын ажиллагаа өрнүүлэх маш олон боломжууд байна. Тус улсын эдийн засгаа солонгоруулсан байдал нь ч гэсэн сурах зүйл, авах зүйл ихтэй. Арабын Нэгдсэн Эмират Улс бол эдийн засгаа газрын тос, газрын хийнээс ангижруулж, солонгоруулж чадсан орон юм. Харилцан ашигтай хамтын ажиллагааг Аялал жуулчлалын, хүнс хөдөө аж ахуйн салбарт явуулах боломж бололцоо бүрдэж байна. Үүнд Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим хоорондын хамтын ажиллагаа нэн чухал байгаа.
Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагаа явуулах бүрэн боломж байна. Арабын Нэгдсэн Эмират Улс манай улсын хонины махыг экспортолж эхэлсэн. Органик хүнс, эко хүнсийг авах бүрэн боломжтэй гэж өөрсдөө ч ярьж байна. Бид ч мөн тэгж харж байна.
Энэ ажлыг дэмжих үүднээс визгүй болгох, шууд нислэгтэй болгох ажлыг эхлүүлэ байна. Зөвхөн шууд нислэг явуулаад зогсохгүй, карго тээвэр цаашид хийх бүрэн боломжтой" гэв.
Д.Батчулуун