Нүүрсний сонсголын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нүүрсний хэргийн нээлттэй сонсголыг хоёр үе шаттай хийнэ. Эхний сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд болно. Эхний удаагийн сонсголоор дөрвөн мэдээллийг сонсч, гэрчүүдийг дуудна.
- Тавантолгой компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа.
- Тус компанид бусад эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтууд тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ.
- Эрдэнэс Тавантолгой ХК үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл.
- Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, 2011-2023 оны аравдугаар сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа ажил үйлчилгээг эхний сонсголоор хэлэлцэнэ.
Хоёр дахь сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд болно. Тус сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлт, түүний охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хэрэгжилт, тус компанийн санхүүжүүлсэн бусад төслүүд, тус компанид хийсэн хяналт шалгалт, үр дүн гэсэн асуудлаар хоёр дахь сонсгол болно" гэв.
Сэтгэгдэл (1)