Шатахууны нийлүүлэлтийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар Монгол Улсад 95,000 тонн дизель түлш орж ирсэн. Үүнээс 7,000 орчим тонныг БНХАУ-аас үлдсэнийг ОХУ-аас авсан.
Монгол Улсын нийт хэрэглээ хамгийн ихдээ 90,000 тонн байдаг. Хоригтой 21 хоногийн хугацаанд нэг ч тонн АИ92 бензин болон дизель түлш ОХУ-аас орж ирээгүй. Бүх нөөцөө шавхсан. Энэ нөлөө үргэлжилсээр байна.
БНХАУ руу дизель түлш авах томоохон хэмжээний захиалга хийсэн. Импортлогч ААН-үүд өнгөрсөн баасан гарагт мөнгийг нь төлсөн. 4-5 хоногийн хугацаанд энэхүү дизель орж ирэх болов уу. Хятадаас хангалттай хэмжээгээр шатахуун импортолж байгаа тул нийлүүлэлт хэвийн болох хүлээлттэй байна.
Засгийн газраас ОХУ-д бүх талын хүсэлтээ тавьж байна. Түлшийг БНХАУ-аас ОХУ-аас авдгаасаа илүү үнээр авч байгаа.
Франц, Герман, Япон, БНСУ хоригт орсон ч шатахууныг их үнээр Араб, Венесуэль, Индонезоос авчхаж байна. Үнэтэй шатахуун авснаар Франц, Герман зэрэг улсад бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ өсөж байгаа юм билээ. Манай улс далайд гарцгүй тул өөр сонголтгүй" гэв.
Сэтгэгдэл (7)