Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ардчилсан намын гишүүдийн санаачмлгаар хэд хэдэн түр хороо байгуулах оролдлогууд явсан. Тухайлбал, ковидын үеийн төсвийн асуудлаар түр хороо байгуулах гэсэн боловч МАН байгуулахгүй байх талаас нь бүх арга хэмжээг авч байгаа.
Харин ногоон автобусны асуудалд эрх баригчдын зүгээс дэмжиж гарын үсэг зурлаа. Нийт 25 гишүүн дэмжсэнээс МАН-ын 12 гишүүн дэмжлээ. Энэ бол том дэвшил боллоо.
Ногоон автобусны асуудлыг нарийвчлан мөрдөн мөшгөх, бүхий л мэдээллийн хүрээнд ил тод болгох боломжоор хангагдлаа. Маргааш УИХ-ын даргад өргөн барина. Богино хугацаанд асуудлыг шийдэж, богино хугацаанд ард түмэнд мэдээлэл хүргэхийн төлөө хамтдаа ажиллая" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)