УИХ дахь ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын улс төрийн зөвлөлийн гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин дарах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Одоогийн Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлд авлигын дагнасан шүүх байгуулах тухай ямар нэгэн заалт байхгүй байгаа. Тиймээс үүнийг авлигатай холбоотой шүүхийн тогтолцооны өөрчлөлт гэж хэлж болохгүй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүх хэлэлцэж процессыг богино болгохыг хуульчлах гэж оролдож байна. Шударгаар шүүлгэх эрхийг танаад, өөрсдөө даалгавар өгвөл түүнийг нь хурдан шийдвэрлэж болох шүүхийн хялбаршуулсан систем хийх гэж оролдож байна.
Авлигын дагнасан шүүх байгуулдаг туршлага дэлхийд эдийн засаг нь сүйрсэн, хүний эрхийн мэдрэмжгүй, хууль засагладаггүй улсуудад хэрэглэж байна. Унтаад сэрэхэд нь, өөрийнх нь хүслээр өрсөлдөгчөө намнасан байх механизмыг МАН-ынхан бодож олсон байна.
Монгол Улсыг өөрсдийнх нь хэлдэгээр улны улсуудын зэрэгт аваачиж, энэ улс орныг яаж дампууруулж болохыг харуулах гэж байна. Эрх баригчид иргэдийн шударгаар шүүлгэх эрхийг хязгаарлаж, шүүхийн үйл ажиллагааг доголдуулах вий гэсэн болгоомжлол байна. 2017 онд АН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч болох гэж байсан учраас Ерөнхийлөгч дээр МАН-ынхан эрх мэдлийг овоолж байсан. Одоо харин МАН-ынхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхдээ шүүх эрх мэдлийг хонгил дотроо бэлэглэх гэж байна" гэв.
Сэтгэгдэл (5)