УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Ардчилсан намынхан шийдэл л ярь, зовлон яримаар байгаа бол Н.Алтанхуяг гуайгаас асуу. Ерөнхий сайд байхдаа энэ зовлон дунд ороод гарсан хүн. Одоо энд шаль, шаль гээд суугаад байхаар надад бол инээдтэй л сонсогдож байна. Тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газар хамгийн их мөнгө зарсан. Цэвэр агаар сан гэж байхад хэдэн зуун тэрбум төгрөгийг ямар ч үргүй зарцуулж, хэдэн хүн шоронд яваад дууссан шүү дээ. Хийсэн ажил нь хэдэн зуух авч ирсэн явдал. Тэгээд цэргүүдээр нүүрс шигшүүлж тэр зуухандаа түүхий нүүрс түлүүлсэн. Ямар ч үр дүн байхгүй.
2019 онд урд яваа машин харагддаггүй л байсан шүү дээ. Би 22-ын товчоо орчим машин мөргөчих шахаад явж байсан.
Иймээс сайжруулсан түлш үр дүнтэй байсан уу, байсан. Одоо бол ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотын хүн амын тоо болон хэрэглээ хэр нэмэгдэж байгааг давхар ярих ёстой. Азотын хий, хүхрийн хүчил нэмэгдэж байгаа нь хэрэглээтэй холбоотой" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (5)