УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболдын асуусан асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Агаарын бохирдол бол ганцхан Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал биш. Үндэсний хороогоор таван төгрөг шийдүүлээд нийслэлд зарахаас гадна тодорхой хэсгийг нь орон нутагт зарцуулж байсан юм. Хороо татан буугдчихаар хөдөө орон нутгийг хаячихаж байна уу? Үүнд тавих мөнгө, хариуцах эзэн нь хаана байх вэ?
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Орчны бохирдол бууруулах Үндэсний хороог татан буулгасан. Нийслэл хотын агаарын бохирдлын асуудлыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хариуцна. Бусад орчны бохирдлын асуудлын БОАЖЯ төсвийнхөө хүрээнд хариуцах шийдвэр гарсан.
М.Дэвээ
Сэтгэгдэл (3)