УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үг хэлж, гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Газрын тухай хуульд эзэмшлийн нэг га газар гэж тусгасан учраас албаныхан тайлбар хэлж байсан. Гэхдээ ажлын хэсэг засаад явах байх. Хоёрдугаарт, бэлчээр хашихтай холбоотой малчид маш эмзэг байгаа.
Бэлчээр угаасаа хомсдолтой байгаа энэ үед харин ч энэ нь эсрэгээрээ тустай. Малчид 0,5 га газар эзэмшиж байгаа. Түүн дээр нэмээд нэг га газар өгье гэж байгаа.
Ингэснээр 1,5 га газраа ашиглаж, төмс хүнсний ногоо, таримал ургамлаа тарих боломжтой болно. Тэрнээс биш бэлчээрийг хашаалахгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)