Нийтийн тээврийн автобус худалдан авах олон улсын тендерийн материал задлах үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр дараах шаардлагад нийцсэн автобус авах талаар Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал мэдээлэл өгөв.
Нийтийн тээврийн үйлчилгээнд авах шаардлагатай байгаа автобусны талаар техникийн үзүүлэлтүүд:
- Үйлдвэрлэсэн он: 2023 он
- Жолооны хүрд: Зөв талдаа
- Багтаамж, суудлын тоо: 26 ба түүнээс дээш
- Зорчигчийн тоо: 50-аас дээш
- Нийт зорчигчийн тоо: 80-аас дээш
- Автобусны урт: 10-11 метр
- Өргөн: 2.4-2.5
- Өндөр: 3-3.30 метр
- Эргэлтийн радиус: 12 метрээс ихгүй
- Хөдөлгүүр: Дизель евро 5 босоо байрлалтай
- Хөдөлгүүрийн эзлэхүүн: 8,400-аас дээш
- Цилиндрийн тоо: 6-8
- 280-350 морины хүчтэй
- Түлшний систем: Ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүж тунгаах цэвэрлэх төхөөрөмжтэй байх.
- Шатахуун савны хэмжээ: 200 ба түүнээс дээш
- Хурдны хайрцаг: Автомат болон механик
- Тоормосны систем: Хий системтэй хүйтний улиралд -45 градус хүртэл үл хөлдөх
- Тоормосны чадал: 23 хувийн налууд хөдөлгөөнгүй барьж байх
- Хаалга: Хоёр
- Тулгуур хэсэг, хана, тааз ерөнхий шаардлагад нийцсэн.
- Дулаацуулгын систем: Зорчигчийн зааланд зургаагаас доошгүй төхөөрөмжтэй байна. Нэмэлтээр дулаацуулгын 30кВт-аас багагүй системтэй. Жолоочийн бүхээгт мөн байна.
- Агааржуулалтын систем: Салхивчтай. Зуны улиралд хүйтнээр үлээх төхөөрөмжтэй байна.
Нэмэлт шаардлага:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шат тавцан, автобусны тэргэнцрийн бэхэлгээ стандартад нийцсэн байх.
- Зорчигчийн бариулын өндөр шалнаас дээш 1,800мм-ээс ихгүй байна.
- Заалны хяналтын камер замын урд хэсэг рүү харсан, ухрах болон хойд хэсэгт, зорчигчийн болон жолоочийн хэсэг рүү харсан 8-аас доошгүй камертай байх. Онлайн горимд ажиллах.
- Үйлдвэрлэгчид итгэмжлэх буюу баталгааны хугацааг хоёр жилээр тогтоосон. Техникийн ашиглалт, дагалдах хэрэгсэл аюулгүй ажиллагааны заавар нь монгол хэл дээр байх.
Сэтгэгдэл (2)