УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Гадны хөрөнгө оруулалтын тухай хуульд ч, бэлчээрийн асуудал зохицуулах хуульд ч, нийслэлийн утаа түгжрэлийг бууруулах тухай хуульд хүртэл газрын асуудал орж ирж байна.
Гэтэл өнөөдөр бас л Газрын тухай хууль хэлэлцэж байна. Газрын тухай хууль нь олон газар сэглэгдсэн байдалтай байна. Үүнд УИХ анхаарч, ажлын хэсэг гаргаж нэгдмэл байдлаар хэлэлцэх хэрэгтэй. Яагаад нэгдмэл байдлаар харахгүй байна вэ?
Өвөлжөө, хаваржааны хувьд 1 га бол бага, хоёрын хооронд байна. 1 га талбайтай хүн яах юм, уулын мухарт техник түрээсэлж очоод ногоон тэжээл тарих юм уу? Ядаж 3 га байх хэрэгтэй" гэв.
М.Дэвээ