УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар үг хэлж, дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Дизель болоод АИ92 дээр асуудал бий. Үүнийг цэгцлэхээр ажиллаж байна. Гаалийн мэдээллээр арваннэгдүгээр сарын 1-23-ны хооронд Дизель түлш 95.300 тонн, АИ92 50.400 тонн хилээр орж ирсэн. Хилээр орж ирж байгаа юу гэдэг асуудалд хариулж байгаа. ОХУ-аас дэлхийд хориг тавьсан. Энэ хориг өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа. Автобинзений хориг хоёр хоногийн өмнө цуцлагдлаа. Монгол Улс руу томоохон компаниудаараа экспортолж байгаа. Жижиг компаниуд нийлүүлэхгүй байгаа. АИ92 автобинзений хувьд байдал сайжрах түвшинд байна. Баруун аймгуудын дизель түлшний хангамж тогтворжсон" гэв.
Д.Батчулуун