УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө олон талаасаа ярьж шийдэх асуудалтай байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, нийгмийн сэтгэлзүйд халдсан асуудал өнөөдөр газар авлаа. Монголын төр энэ асуудалд анхаарч дүгнэлт гаргахгүй юм уу. Бид хууль гаргаад, эргээд ерөнхийлөгч хориг тавиад цуцалж л байсан.
Уул усны зурагтай хуурамч хаягнаас улстөрчид бид муулуулах эсэх нь дүүрчээ. Харин улс орны аюулгүй байдалд нөлөөлөх асуудалд УИХ дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байна.
Хүүхэд хүчирхийлдэг, бусдыг садар самуунд уруу татдаг байдал үндэсний аюулгүй байдалд халдах хэмжээнд хүрсэн. Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг дэмжинэ, дээдэлнэ. Олонхийн эрх ашгийн төлөө шийвэр гаргана гэж бид энд орж ирсэн. Бид өнөөдөр дүгнэлт хийж, засч залруулах үүрэгтэй" гэв.
Д.Батчулуун