УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Ганибал үг хэллээ.
Тэрбээр "Өвлийн бэлтгэл ажлаа яаралтай цэгцлэх шаардлагатай байна. Цасан шуурганы үеэр малчид яагаад төөрсөн бэ гэдэг асуудлыг бодох ёстой.
Зарим малчид өвөлжөөндөө буух шатахуунгүй байна. Хүний амь эрсдэх нөхцөл байдал бий. Хэрэв хүний амь эрсэдвэл засгийн газраас нэхнэ шүү.
Бензин шатахуунаа эцсийн хэрэглэгч, малчдад хүргэж өг. Өвсний тээвэрлэлийн асуудал дээр шатахуунгүйгээс болоод өвөлжөөн дээрээ өвс тэжээлээ буулгаж чадахгүй байна. Ийм нөхцөл байдлыг Монгол Улсын Засгийн газар бий болгочихлоо" гэв.
Д.Батчулуун