Өнөөдөр Нийслэлийн ХҮН намын хороо хуралдаж даргаа сонголоо. Тус сонгуульд эдийн засагч Ц.Лут-очир, урбанист Э.Золзаяа, KW Mongolia франчайз эзэмшигч Л.Одсүрэн нар өрсөлдсөн байна. Харин нийт төлөөлөгчдийн олонхын саналаар Э.Золзаяа Нийслэлийн ХҮН намын хорооны даргаар сонгогджээ.
НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн намын хороон дарга П.Наранбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тул, шинэ даргын сонгууль явуулсан байна.