Ардчилсан намын 4.11 мэдээлэлийн хөтөлбөр эхэлж, мэдэлээл өгч байна. Энэ үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Батлан хамгаалах салбарт үүсээд буй нөхцөл байдал бол тогтолцооны алдаатай холбоотой. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга мэргэжлийн цэргийн хүн, генерал байх ёстой. Гэтэл батлан хамгаалах сайд нь мөн генерал байна. Ингээд холилдчихсон. Уг нь Батлан хамгаалах яам бол улс төрийн албан хаагч байгаад бодлого хэрэгжүүлдэг газар байх ёстой. Чиг үүргийн давхардал болоод энэ салбар эзэнгүйдэж байна. Батлан хамгаалах хуулийг ойлгож хэрэгжүүлж буй сайд дарга байхгүй болсон байна. Нөгөө талаасаа Ерөнхий сайд хариуцлага тооцож чадахгүй байна. Хамар доорх сайд нь хариуцлага алдаж байхад таг дуугүй байна. Төрд чиг үүргийн давхардал замбараагүй байдал үүсгэж байна" гэв.
Д.Батчулуун