Ардчилсан намын 4.11 мэдээлэлийн хөтөлбөр эхэлж, мэдэлээл өгч байна. Энэ үеэр тус намын ҮБХ-ны гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өчигдөр Засгийн газар, ХЗДХ-ийн сайдаас шүүхийн тогтолцоонд өөрчлөлт оруулах санаачилга гарч байна лээ. Тухайлбал, авлигалын дагнасан шүүх байгуулах тухай. Монгол Улсад авлига хавтгайрчихсан. Авлигалтай тэмцэх нэрийн дор өрсөлдөгчөө намнах, улс төрийн өөр үзэл бодолтой хүмүүсийг өрсөлдөөнөөс гаргах нь шударга зүйл биш. Улс орнуудад авлигын дагнасан шүүх байгуулснаар авлига буурсан гэх дүгнэлт гараагүй. Харин улс төрийн өрсөлдөгчөө авлигын хэргээг намнахад зориулсан шүүхийн тогтолцоо болон хувирсан. Эрх баригч нам сонгууль хүртэл авлигын хэргийг эрүүгийн давж заалдах шатны шүүх шийднэ гэдэг байдлаар шийдэж байгаа.
Авлигын дагнасан шүүх байгуулах нь үндсэн хуулийн хувьд муу. Мөн энэ асуудлыг судлаад, шийдтэл хоёр гурван жил болох байх.
Тиймээс сонгуулийн хугацаан дотор тодорхой онилсон хүмүүсийг шоронд явуулахын тулд авлигын хэргээр амыг нь хааж далд хийх ганц боломж нь давж заалдах шатны шүүхэд эрх мэдлийг нь шилжүүлж өгөх. Ингэснээр дээд шүүх дээр эрх мэдлийг төвлөрүүлэх замаар маш богино хугацаанд хэргийг шийдэх юм байна. Энэ сонголтоо зарласан. Иймд энэ сонголт дээр нилээд маргаан мэтгэлцээн гарах байх. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үед яг энэ яриа яригдаж байсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)