УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах мэдээллийг өгөв.
"Оны эхнээс нийт 676 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 6500 орчим иргэнд олгосон. Энэ сарын 17-ны байдлаар 17 мянган иргэнээс 1.7 их наядын ипотекийн зээлийн хүсэлт ирсэн байна.
Ипотекийн зээлийн санхүүжилтийн 20 хувь нь арилжааны банк, 80 хувь нь Монголбанкных байдаг. 2024 онд 600-620 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгох төсөөлөлтэй байгаа" гэв.