УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар үг хэллээ.
Тэрбээр "Амьдрал цахим үйлчилгээг хүлээхгүй байна. Төрийн тэргүүний талаарх худлаа мэдээлэл цацагдсан.
Үүний цаана гурван сая иргэнд ч мөн ийм эрсдэл бий.
Төрийн албанд очоод асуулга тавихаар цаасаар материал авч ир гэдэг. Олон хүн хохирох эрсдэлтэй байна. Жишээ хэлэхэд, АНУ-ын Обамагийн эсрэг худлаа мэдээлэл цацагдаж, "Цагаан ордон халдлагад өртөж, Обама хөнгөн шархадсан" гэдэг мэдээ гарахад 6 минутын дараа энэ мэдээг тусгай албад нь устгасан. Тэгэхэд зах зээл дээрх компаниудын хувьцааны үнэ доргиж, Монголын эдийн засгийг найм дахин давж, 136 тэрбум ам.долларын алдагдал гарсан байсан. Ийм том эрсдэл байж байгаа шүү. Хууль тогтоох байгууллага хурдтай ажилламаар байна" гэв.
Д.Батчулуун