УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр "Маргааш О.Цогтгэрэл гишүүн ахлаад утааны талаар ярих юм байна гэж ойлгосон. Үүнд идэвхтэй оролцмоор байна. Утааны асуудалд ард түмэн байтугай би оньсого тааж байна. Энэ өвөл ямар түлш түлэх юм, сурагчдын амралтын хойшлуулах юм уу зэрэг түмэн асуулт байна. Хагас кокс гэдэг зүйлээр утааг шийднэ гэх зөв шийдлийг С.Батболдын Засгийн газар гаргасан байдаг. Зөв шийдэл гаргасан мөртлөө үүнийг дампууруулах ажиллагаанд Ч.Хүрэлбаатар оролцсон гэмтэй.
17 тэрбум төгрөг ч байхгүй, хагас кокс ч байхгүй, үйлдвэр ч ашиглалтад ороогүй. 11 жил түлшгүй. Хагас коксоор иргэд дээр туршилт хийдэггүй юм. Дэлхий өөрөө туршаад, хийчихсэн.
Төсвийн асуудалд намайг үг хэлэхээр хойноос үг хэлээд гутаагаад болохгүй байна. Ирэх жилийн төсөв бол муу төсөв болсон. Монгол Улс төсөвөө үрэлгэн зарцуулж байна. Дэлхийн 137 орноос 124 дүгээрт явж байна. Дэлхийгээс ичээч. Ичих нүүр ч байхгүй болсон юм шиг байгаа юм. Та бүхэн хуулийг гууль болгож байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)