Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр буюу тендерт оролцох боломжгүй 61 ААН-үүдийг хар жагсаалтад оруулсан тухай өчигдөр мэдээлсэн билээ. Тухайлбал, ирэх долоо хоногоос ирэх оны томоохон төсөл арга хэмжээнүүд эхлэх буюу төрийн худалдан авах ажиллагаанууд хийгдэх аж. Тус 61 компанийг хагас жил орчмын хугацаанд хяналт шалгалт хийсний үндсэн дээр хар жагсаалтад оруулж буй талаар Сангийн сайд хэлсэн юм.
Тэгвэл тус 61 компани дийлэнхдээ барилга угсралт, засвар, зам, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд байгааг уншигч та доорх жагсаалтаас харах боломжтой.