Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өгөв.
Тэрбээр "Улаанбаатар хот метротой болох асуудлыг Засгийн газрын хуралдаанд арваннэгдүгээр сард танилцуулсан.
ЗГ-аас метроны танилцуулгатай холбоотойгоор ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх, арванхоёрдугаар сард багтаан тендер зарлах үүрэг өглөө. ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх мөнгийг нийслэлийн төсвөөс гаргана.
Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА, 2011 онд КОЙКА, 2022 онд БНХАУ-төмөр замын дөрөвдүгээр товчоо хийсэн байдаг.
Чиглэлийн хувьд Амгалангаас Яармагийн дэнж хүртэл 22.3 километр ажлыг хийх төслийг танилцуулж байна. 2024 оны нэгдүгээр сард барилга, угсралтын гүйцэтгэлийн тендерийг зарлана. 2024 оны тавдугаар сард метро барих ажлыг эхлүүлнэ. 2027 онд барилгын ажил дуусаж, туршилт хийгээд 2028 онд метротой болохоор төлөвлөсөн.
Түүнчлэн Хөшигийн хөндий рүү ил замаар метро явуулах асуудлыг танилцуулсан" гэлээ.
Сэтгэгдэл (1)