Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өгөв.
Тэрбээр "Шүүх байгуулах тухай хуулийн төслийн хэлэлцэж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт орж, Монгол Улсын шүүхийг тойргийн журмаар байгуулж болно гэсэн зохицуулалт орсон. Манай улсад анх 2014 онд тойргийн системээр шүүхүүдийг байгуулах асуудал хуульчлагдсан. Харамсалтай нь, Үндсэн хуульд бичигдээгүй байсан учраас шат даараатайгаар цэц дээр бүдэрч унаж бүх заалт хүчингүй болж байсан.
Шүүх байгуулах тухай хуулийг 2021 онд батлагдсан Шүүхийн тухай хуульд заасан "Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Дээд шүүхтэй зөвшилцсөн саналыг үндэслэж, Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлнэ" гэсэн байдаг нь Засгийн газар өөрийн тааллаар, дангаараа УИХ-д өргөн мэдүүлэхгүй гэдэг хашилт. Шүүх эрх мэдэл бол хараат бус, гуравдагч засаглал.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулсан, УДШ-ийн санал авсан хувилбарын хүрээнд ЗГ-аас шийдвэр гаргасан.
Анхан шатны шүүхүүдэд эрүүгийн болон иргэний хэргийн дагнасан шүүх ажиллаж байгаа. Эдгээрийг нэгтгэж, нэг шүүх болгоно. Дотроо эрүүгийн болон иргэний хэргийн танхимтай байна. Ингэснээр анхан шатны шүүх дэх дарга шүүгч, тамгын дарга нарын орон тоо багасна гэсэн үг. Шүүхийн үндсэн ачаалал авч буй хэсэг биш захиргаа нь томорч, данхайж буй асуудлыг шийднэ.
Давж заалдах шатны шүүхийг тойргийн хэлбэрээр байгуулах асуудлыг хөндөхгүй байхаар шийдвэрлэлээ. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн байрлаж байгаа байр, ажиллаж байгаа нөхцөл, гэр оронд ямар нэг хөдөлгөөн хийхгүй.
Анх удаа гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулна. Үүнтэй холбоотойгоор нарийн мэргэшсэн хүмүүсийг бэлтгэнэ. Тус өөрчлөлтийг хийснээр зохиомол хэргийн ачаалал 40 хувь буурна гэсэн тооцоолол гарсан.
Авлига, албан тушаалын хэрэгт оногдуулж буй ял шийтгэл хэт хөнгөн, нөлөөнд орсон байж болзошгүй шинжтэй байна.
Иймд авлига, албан тушаалын гэмт хэргийг шударга шийдвэрлэхийн тулд, авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэл анхан шатны шүүхээр орохгүй. Шууд давж заалдах шатны шүүхээр орно. Дараа нь УДШ-ээр ордог болно. Түүнчлэн Авлига, албан тушаалын хэргийн эцэслэн шийдэж, бүхэлд нь хянана
Эл өөрчлөлтийг УИХ-д нэн яаралтай горимоор буюу өнөөдөртөө багтааж, өргөн барихыг Ерөнхий сайд үүрэгдсэн" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (6)