Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Тендерт оролцох боломжгүй ААН-үүдийг хар жагсаалтад оруулж зарладаг. Одоо байгаа жагсаалтад нэмж 61 компани орохоор болсон. Энэ хяналт шалгалтын ажил хагас жил орчмын хугацаанд хийгдсэн. Ирэх жилийн төсөвөөр авах худалдан авах ажиллагаануудтай зэрэгцээд энэ хар жагсаалтад орсон ААН-үүдийг зарлаж байх нь логикийн хувьд уялдаатай. Шинэ төсөл хөтөлбөрт оролцож буй талууд хариуцлагатай байх хуулийн шаардлагууд хэрэгжиж байна" гэв.
Д.Батчулуун