Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанд ирэх онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар танилцууллаа. Ирэх долоо хоногоос томоохон арга хэмжээнүүдийг эхлүүлнэ. Ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар 692 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс 148 нь орон нутагт, 237 нь төрийн худалдан авах ажиллагааны газарт, аймаг нийслэлд 300 арга хэмжээ хэрэгүүлэхээр байна. Ирэх долоо хоногт ААН-үүдтэй уулзалт хийнэ.
Төрийн худалдан авах үйл ажиллагааны стандартыг нэгдүгээрт тавьж байгаа. Өнгөрсөн хугацаанд хямд үнэтэй стандартыг барьдаг байсан бол одоо чанарыг эрхэмлэдэг болж байна.
Мөн гүйцэтгэлийн стандартыг чухалчилна. Чанарын хяналтаа сайжруулна" гэв.
Д.Батчулуун