Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.
- Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт,
- Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалт,
- Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
- Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- Монгол Улсын гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд хэрэглэх түлхүүр үг хэрэглэх талаар,
- Идэр есийн хүйтний өвлийн амралтын үеэр авах арга хэмжээ,
- "Шинэ сэргэлт гүүр" төслийн танилцуулга зэрэг асуудал хэлэлцэж байна.