АН бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцууллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийслэлийн удирдлагын баг томилогдоод сар орчимын хугацаа өнгөрсөн байна. Галлагааны улирал эхэлчихсэн байсан. Үүнтэй холбоотой шуурхай ажиллаж, бодлогоо тодорхойлоод явж байгаа.
Дунд хугацааны бодлого бол гэр хорооллыг орон сууцжуулах бодлого.
Энэ хүрээнд удирдлагын багаас хуулийн төсөл боловсруулаад, УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байгаа. Энэ хууль батлагдвал агаар орчны хүрээнд хоёр асуудал шийдэгдэнэ. Нэгдүгээрт, гэр хорооллоос үүсэж буй агаарын бохирдол. Эхний ээлжинд 20 мянган айлыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй явж байна. Энэ бол агаарын бохирдлыг цогцоор нь шийдэх эхлэл цэг болно. Хоёрдугаарт, Эсэл, тоосонцорын ихэнх нь автомашины утаанаас гарч байгаа. Агаарын бохирдлыг 29 хувийг эзэлж байгаа. Насжилт өндөртэй машин их байна, шүүлтүүр байхгүй, евро5 стандартын түлш хэрэглэхгүй байгаагаас шалтгаалж байна гэсэн дүн шинжилгээ гарсан.
Богино хугацаандаа, Тавантолгой түлш ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс айл өрхүүдийн зуухыг шалгаад явсан. Гэр хорооллын 198 мянга орчим өрх байна. Үүний 82 мянга гаруй айл стандартын бус зуухтай байна. Асуудалтай байгаа айл өрхүүдэд давхар шатлалтай зуухыг ашиглуулах төсөл хөтөлбөрийн гаргаад, хэрэгжүүлэлтийн шатанд явж байна" гэв.
Д.Батчулуун