Ардчилсан намын бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Энэ үеэр тус намын дэд дарга, хуульч О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эрүүгийн хуулиар сэтгүүлчид болон үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг шийтгэж байгаа асуудлыг хэлэлцүүллээ. Худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг ойлголтын хувьд бүрхэг.
2016 онд НҮБ-аас зөвлөмж өгөөд энэ гэмт хэргээ хал гээд зөвлөмж өгөөд, зөвлөмжийг хүлээн авсан. Харамсалтай нь үүнээсээ ухарсан. Өнөөдөр 180 орноос хэвлэлийн эрх яөлөөний индексээр 90 дугаарт явж байна. Өнгөрсөн жил хоёр байр урагшилсан.
Иймд хуулийн зохицуулалт дээр анхаарал хандуулж ажиллаж ёстой. Хуулийн байгууллага сэтгүүлчдийг оролцуулсан хэлэлцүүлэх зохион байгуулъя гэдэг саналыг оруулсан. Худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг мөрдөн байцаах байгууллагын ачааллыг нэмэгдүүлж байна гэх дүгнэлт гарсан. Ардчилсан намын зүгээс хэлэлцүүлэг хийж, хуулийн төсөл өргөн баръя гэдэг санал оруулж, өнөөдөр хэлэлцүүллээ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)