Ардчилсан намын бүлэг хуралдаж, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгөв.
Тэрбээр "Цэргийн алба хаагчид эрүүл мэндээрээ хохирч байна, хүнд гэмтэл авч байна. Бид зөвхөн нас барсан залуучуудын асуудлыг ярьдаг. Жилд хоёроос дээш хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдаж байна. Энэ асуудал дээр бид бодлого, чиглэл гаргаж ажиллах хэрэгтэй.
Гол нь цэргийн удирдлага гэхээс илүүтэй батлан хамгаалах салбарын тогтолцоонд томоохон асуудал байна.
БХЯ-ны сайд нь иргэний төлөөлөл байгаад цэрэг-иргэн талдаа хүний эрхийн асуудлыг тэнцүүлэн авч явах ёстой цэргийн номлол зөрчигдсөн.
Г.Сайханбаяр бол цэргийн генерал хүн. Энд иргэншсэн төрийн асуудал яригдахгүй болж байна.
Иймд АН-ын гишүүдийн санал нэгтэй байгаа зүйл нь БХЯ-ны сайдад хариуцлага тооцох, БХЯ-ны сайдын оронд иргэний төлөөлөл, иргэний эрх ашгийг хамгаалдаг төлөөлөл сайдаар ажиллах зүйтэй гэсэн байр суурьтайгаар нэгдэж, цаашид бодолго боловсруулж ажиллая гэж хэлэлцсэн" гэв.
М.Дэвээ