Эрсдэлийн үндэсний форум “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд болж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан үг хэллээ.
Тэрбээр "Бидний алхам бүрт эрсдэл тохиолддог учир үүнийг ярихаас өөр аргагүй. Зүрх шимширч, сэтгэл урагдам үйл явдлууд зудын үед тохиолддог харамсалтай үйл явдал. Малчид мал сүргээ өсгөж, нүүдлийн соёл иргэншлээ авч явахын зэрэгцээ үр хүүхдүүдээ өсгөж, ахуй амьдралаа цэгцэлж алс хязгаар нутгийнхаа эзэн нь болох амаргүй ажлыг хийж буй. Өөрсдийн амь нас, эрүүл мэндийг дэнчин тавьж Монгол Улсын амжиргааны гол салбарыг авч явдаг.
Дотооддоо эрсдэлгүй, эндэгдэлгүй нийгмийг бүтээх боломж байхгүй юу гэх асуулт бидний өмнө бий.
Өнөөдөр энд цуглаж, гарц шийдлийг гаргах нь үүний хариулт юм. Энэ хариултын үндэс суурь нь стандарт. Стандарт алдагдсанаас, мартагдсанаас, мөрдөгдөөгүйгээс хөгжлийг саатуулах бүх асуудлын бэрхшээл үүсдэг. Энэ асуудлыг өнгөрсөн хугацаанд дампууруулсан гэж хэлж болно. Үүний үр дагавар нь бидний өдөр тутамд тохиолддог эрсдэл. Бид эрсдэл, чанаргүйдэлд нэрвэгдсэн орон болсон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)