Амралтын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятадаар ярьж байгаа мэт бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байсан билээ. Тус асуудлаар ЕТГ-аас мэдэгдэл гаргаснаа өнөөдөр танилцуулав.
Тодруулбал, тухайн үйлдлийг хоёр улсын харилцаанд ноцтой заналхийлсэн, үндэсний аюулгүй байдлын эсрэг, иргэдийг хагалан бутаргах гэсэн хэрэг хэмээн тодорхойлжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг Үндсэн Хуулиар хамгаалдаг тул хууль хүчний байгууллагууд ажиллаж байгааг ЕТГ-ын дарга Я.Содбаатар хэллээ.
Одоогоор хэргийг үйлдсэн гэх хоёр монгол хүн болон холбогдох этгээдүүдийг тогтоож, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл (7)